Сэтгэл хөдлөлөө удирдах тухай
Manage episode 313200010 series 3261812
Гайхалтай өглөө/өдөр/оройн мэнд!
Та сэтгэл хөдлөлийн талаар юу гэж боддог вэ? Та баяртай үедээ өөрийгөө анзаардаг уу? Эсвэл ууртай үедээ яг юунаас болж бухимдаж байгаагаа мэддэг үү? Хялбархан зүйл шиг санагдаж байгаа ч, сэтгэл хөдлөл маань биднийг үнэхээр төөрөгдүүлж чаддаг шүү.
Энэ дугаарт "Emotional intelligence" буюу сэтгэл хөдлөлөө анзаарах, удирдах, илэрхийлэх чадварт суралцахыг хичээж байгаа талаар ярилцлаа. Бусдыг хүлээлтэнд нийцэхийг хичээж, ажил хэрэгч, тайван хүн байхыг хичээсээр бид өөрийн сэтгэл хөдлөлөө хэтэрхий их дардаг байх. Гэвч өөрийн мэдрэмжээ дарж байгаагаа юу ч мэдрэхгүй байна гэж будилах тохиолдол олон. Ийм үед бид сэтгэл хөдлөлөө удирдах нь байтугай анзаарах ч чадваргүй болчихдог байж магадгүй юм. Тиймээс түр зогсоод юу мэдэрч байгаагаа дахиад нэг бодоод үзье :)
Энэ дугаарыг хамтарч хийсэн Южидээ зөндөө их баярлаа. Ярилцахад үнэхээр таатай байлаа!
Сэтгэл хөдлөлийн тухай Цээгийгийн дурдсан ном (Emotional Compass by Ilse Sand): https://www.amazon.com/Emotional-Compass-Think-Better-Feelings/dp/1785921274
Сэтгэл хөдлөөлөө удирдах чадвар хүн бүрт байгаа тухай Южигийн дурдсан ном (The Courage to Be Disliked by I.Kishimi, F.Koga): https://www.goodreads.com/book/show/43306206-the-courage-to-be-disliked?from_search=true&from_srp=true&qid=TH4kKs7IoU&rank=1
Южигийн зөвлөж буй подкаст (Asian Boss Girl): https://www.asianbossgirl.com/
17 episoder